Арьсны нөхцөл байдлаа оношлох нь бидний мэдрэмж бас нүдний хийдэг ажил байхаа болиод нилээдгүй хугацаа өнгөрсөн билээ. Мэдээж арьсандаа оношлогоо хийнэ гэдэг нь арьсны нөхцөл байдлаа ул суурьтай шинжилж, асуудалд шийдэл гаргахад хамгийн зөв мэдлэг болох чанартай мэдээллүүдийг танд дэлгэн үзүүлэх тухай билээ.
Арьсаа оношлуулах нь ямар ямар үр дүнтэй вэ?
1. Арьсны бүтцээ тодорхойлно
2. Арьсны асуудал байгаа бол хаанаас үүдэлтэй байгааг олж тогтооно
3. Арьсны эмзэг талаа олж мэдэх, цаашдаа эрсдэлтэй байж болох хүчин зүйлүүд юу байхыг тодорхойлох
4. Яг одоо байгаа арьсныхаа тухай мэдээллийн задаргааг харах
5. Зөвхөн өөрт зориулагдсан арьс эмчилгээний жор гаргаж авах
манай нэгэн үйлчлэгчийн арьс оношилгооны үр дүн/14 хоногийн өмнө
The Janus-III хэрхэн ажилладаг вэ?
The Janus-III нь Canon 14 мегапикселийн дуранг ашиглан 3 өөр туяаны дор таны нүүрний арьсыг бүхэлд нь багтааж зураг авдаг. Үүний дараа 12 төрлийн үзүүлэлтээр таны арьс ямар нөхцөлтэй байгаа мэдээллийг гаргадаг. Арьсны бүтэц, чийгшил, нүхжилт, насжилт, батгажилт, арьсны өнгө болон хэт нарны туяанд хэр их өртөж гэмтсэн байгаа эсэхийг ч харуулдаг байна.
манай нэгэн үйлчлэгчийн арьс оношилгооны үр дүнгээс гаргасан эмчилгээ хийгдэх явц/14 хоногийн дараа