Химийн орц найрлага илт багасч, амьд орц найрлага түлхүү оржээ
Text: Buro.Mongolia
Эдгээр бүтээгдэхүүнүүд нь арьс судлалын эмч нарын олон жилийн туршлага, судалгаанд суурилж хийгдсэн учраас арьсыг удаан хугацааны туршид эрүүл байлгах тал дээр илүү анхаарснаараа онцлог. Дэлхий нийтийн жишиг хандлагын дагуу химийн орц найрлага илт багасч, амьд орц найрлага түлхүү орж эхэллээ.
Өмнөд Солонгосын Хүнс ба эм тарианы хяналтын албаны (Korea Food & Drug Administration) арьсанд харшлахгүй, ямар нэгэн нууц орц найрлага ороогүй гэсэн баталгаатайгаас гадна "Non-comedogenic" буюу клиникийн туршилтаар арьсны нүх сүвийг бөглөхгүй нь баталгаажсан болно.
Гоо сайхны салбар хурдацтай хөгжиж байгаа учраас шинэ төрлийн бүтээгдэхүүнүүд болон үүнийг дагасан арьс арчилгааны арга барилууд шинээр мэндэлсээр байна. Энэ бүгдийг цаг алдалгүйгээр дэлхийтэй зэрэг хэрэглэх боломжтой байгаа нь Oracle Mongolia хамт олны хувьд амжилт юм.