Зөв арьс арчилгаа хэвшүүлэх нь:
Зөв арьс арчилгаа хэвшүүлэх нь:

2020-12-18 23:55

Хэт тослог, батгатай арьсыг хэрхэн эрүүлжүүлэх вэ?

 

Цэлцэгнүүр болон даавуун маск, олон шатлалт арьс арчилгаа, эмгэн хумсны тос, арьсны ампул гээд аливаа гоо сайхны салбарын хамгийн "IT" орц найрлага, трендүүд Өмнөд Солонгос улсаас гаралтай байдаг нь учиртай. Шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн дэвшлүүд болон үе дамжин төгсөрч ирсэн арьс арчилгааны арга барилыг хослуулан байгалийн гаралтай, өндөр үр дүнтэй, мөн боломжийн үнэтэй цогц шийдлүүдийг Өмнөд Солонгосын брэндүүд санал болгодог учраас өнөөдөр дэлхийн гоо сайхны салбарын тэргүүлэгч оронд тооцогдож байна.

Тэр тусмаа арьсны асуудлуудаа далдалж косметик бүтээгдэхүүн хэрэглэхийн оронд дотроос нь эрүүлжүүлэн будаггүй байсан ч толигор сайхан арьстай байхыг хүсдэг болсон өнөө үед өөрийн арьсны онцлогт тохирсон үр дүнтэй, байгалийн гаралтай бүтээгдэхүүн сонгох нь хамгаас чухал болоод байна. Мэдээж хэрэг бид маркетинг сурталчилгаанд автан хүссэн дэлгүүрээсээ масс маркет ангиллын бүтээгдэхүүн сонгон хэрэглэж болох ч дотор нь орсон химийн орц найрлагаас шалтгаалж арьсанд эргээд хортой нөлөө үзүүлэх, гэмтээх эсвэл зүгээр л ямар ч үр дүнгүй байх тохиолдол гардаг. Тэгвэл бид арьсны асуудлуудаасаа ангижрахыг хүссэн хүмүүст зориулаад өндөр үр дүнтэй, бүх төрлийн арьсны онцлогт тохирох эмчилгээний зориулалттай гоо сайхны бүтээгдэхүүн санал болгодог нэгэн брэндийг онцлохыг хүслээ.

www.buro247.mn

Анх 2006 онд үүсгэн байгуулагдсан Өмнөд Солонгосын алдарт Dr. Oracle брэнд нь дэлхий даяар 70 гаруй арьс гоо заслын салбар эмнэлэгтэй бөгөөд эмнэлгийн үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ эмчилгээний зориулалттай мэргэжлийн гоо сайхны арьс арчилгааны бүтээгдэхүүн давхар үйлдвэрлэдгээрээ онцлогтой. Тэд мэргэжлийн эмч, судлаачдын олон жилийн судалгаа, туршилт дээр үндэслэн хүн бүрийн арьсны онцлогт тохирсон, арьсыг гүнээс нь эрүүлжүүлэх зөвхөн байгалийн гаралтай орц найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэгчдэд санал болгодог байгаа. Түүгээр ч барахгүй бүтээгдэхүүн бүрийн орц найрлага олон нийтэд ил байдаг бөгөөд хүссэн хэн бүхэн арьсандаа түрхэж буй бүтээгдэхүүнийхээ орц найрлагыг нэгд нэгэнгүй мэдэхийг хүсвэл албан ёсны вебсайт руу нь нэвтрэн орж харах боломжтой байдаг. Ийм ч учраас Dr. Oracle брэнд нь Азийн шилдэг эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид тооцогдож байна.

 

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл