Эмэгтэй хүн бүр өөрийн гоо сайхан, арьс арчилгаандаа өндөр ач холбогдол өгдөг тул гоо сайхны бүтээгдэхүүн бэлгэнд авах бүртээ үргэлж (бүр үргэлж шүү) баяртай байдаг. Тэр дундаа яг одоо бүгд өө сэвээ далдлан нүүрээ будахын оронд юу ч түрхээгүй атлаа эрүүл, гэрэлтсэн, толигор арьстай болохыг илүүд үзэж, мэргэжилтнүүд болон хэрэглэгчдийн зүгээс хамгийн үр дүнтэй, чанартай гэх үнэлгээг авсан шилдэг брэндүүдээр угаалгын өрөөнийхөө тавиурыг дүүргэхийг хүсэж байна.
Харин Өмнөд Солонгосын Dr. Oracle брэндийг дуулаагүй хэн гэж бараг л үлдээгүй байх. Ялангуяа Монголд албан ёсоор орж ирснээсээ хойш охид, бүсгүйчүүдийн зүгээс маш өндөр үнэлгээг аваад байгаа бөгөөд үнэхээр үр дүнтэй болохыг нь хүмүүс ам дамжин ярьсаар "https://www.buro247.mn" бидний ч чихэнд ч дуулдаж, бид өөрсдөө туршиж үзэн сэтгэл өндөр үлдсэн билээ.
Тус брэнд нь Валентины баярт зориулж эмэгтэй болон эрэгтэй хоёр төрлийн тусгай багц гаргасан бөгөөд эдгээр багцууд нь бүх төрлийн арьсанд зориулагдаж, маш хурдан хугацаанд эрүүл, үзэсгэлэнтэй арьсыг бий болгох зорилготой юм. Хэн нэгэнд бэлэг болгон өгөхөөс гадна өөрийгөө эрхлүүлэн Валентины өдрийн өмнөх тусгай арчилгаа болгон аваарай.