Сүүлийн жилүүдэд технологийн дэвшил гоо сайхны салбарт багагүй хувь нэмрээ оруулсныг бид мэднэ. Гэвч эдгээр шинэ ололт амжилтуудыг зөвхөн мэргэжлийн арьс арчилгааны үйлчилгээ үзүүлдэг салон, эмнэлгүүдээс хүртэх боломжтой байсан цаг саяхан.
LED маскны хэрэглээ 2014 оноос эхлэн Америк болон барууны орнуудад, хэсэг хугацааны дараа Азийн орнуудад нэг оролт нь маш өндөр үнээр хийгддэг салоны үйлчилгээ байв. Харин өнөөдөр гэртээ хэрэглэж болох авсаархан төхөөрөмж болон шинээр мэндлэхдээ үнэ нь буурсан ч, арьсны хувьд урт хугацааны хөрөнгө оруулалт хэвээр тул доорх нийтлэлийг хүргэж байна.
ЛЕД маск үнэхээр үр дүнтэй юу?
ЛЕД гэрлийн эмчилгээ арьсанд гайхалтай нөлөө үзүүлж чаддагийг шинжлэх ухаан бидэнд дэлгээд багагүй хугацаа өнгөрсөн. Жишээ нь улаан туяа нь арьсны нягтшил болон уян хатан чанарыг дэмжиж өгдөг бол цэнхэр туяа нь батганаас үүдэлтэй асуудлыг шийдвэрлэдэг байна. Тольгор арьстай болох нь хамгийн энгийн үр дүн хэдий ч илүү чанартай үр дүнг тогтмол урт хугацаанд гаргах нь зайлшгүй.
ЛЕД гэрэл арьсанд яаж нөлөөлдөг юм бэ?
Энэхүү гоо сайхны төхөөрөмж нь ЛЕД гэрлийн энергийг арьсны гүний бүтцэд илгээдэг байна. Улаан туяа нь арьсан дахь коллагенийг эрчимжүүлж, шинэ эс бүрэлдэх үйл явцыг түргэсгэнэ. Мөн арьсны уян хатан чанарыг дэмждэг тул хөгшрөлийн эсрэг үйлчилдэг. Харин цэнхэр туяа нь ашиггүй бактер устгах, ариутгах үйлчилгээ үзүүлдэг учраас батганы эсрэг түүгээр ч зогсохгүй аливаа шархны эдгэрэлтийг түргэсгэдэг байна.
ЛЕД маск хэр тогтмол хэрэглэх боломжтой вэ?
Барууны болон Азийн арьсны мэргэжилтнүүдийн үзэж буйгаар 7 хоногтоо 4-өөс хэтрэхгүй, 1 оролт 20 минутаас ихгүй байхыг зөвлөдөг.
ЛЕД маск зүүхэд өвдөлт мэдрэгдэх үү?
Маскыг хэрэглэх явцад ямар ч өвдөлт мэдрэгдэхгүй. Харин ч bluetooth чихэвчний тусламжтайгаар тайвшруулах ая сонсож, өдрийн тань өөртөө зориулах тайван, өндөр үр дүнтэй хормууд өнгөрөх болно.
ЛЕД маск үнэтэй боловч яагаад зөв хөрөнгө оруулалт болох вэ?
Олон төрлийн үнийн сонголттой ЛЕД маск маш их байгаа учраас аль нь танд тохиромжтой байх тухай ярилцая. Зах зээл дээр нийлүүлэгдэж байгаа нэг төрлийн үйлчилгээтэй хямд маск баталгаагүй эх сурвалжтай орж ирж байгаа ч бид чанартай хөрөнгө оруулалтын тухай ярилцах нь чухал.
5,990,000 төгрөгийн үнэтэй Dr.Oracle LED Mask жилийн турш 1 өдөр өнжөөд хэрэглэнэ гэж бодвол нэгж хэрэглээний өртөг 32,800 төгрөг болох юм. Энэ нь адил үр дүнтэй байх мэргэжлийн салоны нэг оролтыг өртөгөөс 10 дахин хямд бөгөөд хамгийн чухал нь хувийн хэрэглээ учир эрүүл ахуйн шаардлагад тань нийцнэ.
Dr.Oracle LED маскны давуу тал
Бусад LED масктай харьцуулахад нүүрний арьсанд хамгийн ойр буюу 2 см-н зайнаас эмчилнэ. Энэ нь ЛЕД гэрлийн арьсанд үзүүлэх нөлөө хамгийн өндөр байх зай болно.
Ихэнх ЛЕД маск 40-1000 гаруй ширхэг гэрэлтэй байдаг бол Оракл брэндийн маск нь 4471 ширхэг гэрэлтэй. Энэ нь нүүрний арьсны бүх хэсэгт очиж үйлчлэх давуу талтай ба үр дүнг нэмж өгөх юм.
Нүүрний арьсанд үйлчилгээ үзүүлэхээс гадна толгойн хэсгийн ЛЕД нь үс уналтын эсрэг эмчилгээ болон үс ургалтыг дэмжих үйлчилгээ үзүүлдэг давуу талтай. Зөвхөн толгойн хэсэг нь гэхэд 477 ширхэг гэрэлтэй тул хуйхны арчилгааг төгс хийж өгөх юм.
Үүгээр зогсохгүй, тусгай application ашиглан тохируулгаа хийхийн хажуугаар зүүх явцдаа дуудлага авч болдог нь ажил хэрэгч эмэгтэйчүүдийн цагийг хэмнэх чухал үзүүлэлт болдог байна.
FDA буюу Food and Drug Administration баталгаажсан уу?
Энэ нь хүн, мал эмнэлгийн эм, биологийн бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах замаар нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үүрэг бүхий олон улсын байгууллага юм. Товчхондоо FDA баталгаажсан бүтээгдэхүүн гэдэг нь олон улсын түвшинд баталгаатай, үр дүнтэй, хүний биед хор нөлөө үзүүлэхгүй гэсэн үг ба FDA баталгаажсан 5 төрлийн гэрлийг ашигладаг.