2021 оны 03 сарын 04
Арьсны мэргэжлийн эмч нарын үүсгэн байгуулсан Dr. Oracle брэндийн бүтээгдэхүүн бүрийн ард шинжлэх ухаан, олон мянган туршилт, хэрэглэгчдийн арьсыг эрүүл болгоё гэсэн чин хүсэл байдаг учир тус компани өнөөдөр Солонгост 70 гаруй арьс гоо заслын эмнэлгийг ажиллуулж, Монголд ч үүд хаалгаа нээгээд удаагүй атлаа маш богино хугацаанд дотоодын хэрэглэгчдийн итгэлийг олоод байна. Тиймээс гоо сайхандаа анхаардаг ямар ч эмэгтэй Dr. Oracle-ийг бэлгэнд авахдаа баяртай байна гэдэгт итгэж болно.
Харин арьсных нь онцлог, хэрэгцээнд нь тааруулахгүй байх вий хэмээн эргэлзэж байгаа бол брэндийн зүгээс Мартын 8-нд зориулж гаргасан маскны сетийг сонгоорой.
Гиалуроны хүчлээр арьсны гүнд хүртэл чийгшүүлэх, арьсыг өргөж чангалах, балансыг тэнцвэржүүлэх, стрессийг тайлах, мөн шөнийн турш гүн чийгшлээр хангах гэх нийт таван төрлийн маскаас бүрдсэн энэхүү сет нь ямар ч арьстай эмэгтэйд хэрэгцээтэй байх бэлэг болно.
Нийтлэл www.buro247.mn