TerpinaC Foaming Cleanser 200ml

TerpinaC

TerpinaC Foaming Cleanser 200ml

Үнэ: 98,000₮
Хүргэлттэй
Дэлгэрэнгүй мэдээлэл:

TerpinaC Foaming Cleanser

Арьсны асуудлыг шийдэж өгөх зөөлөн гелин бүтэцтэй саван Оракль косметикийн арьсны мэргэжилтнүүд асуудалтай арьсанд зориулан цайны модны тосны 4 төрлийн терпинеол, цайны модны хандыг хослуулан гаргаж авсан саван юм. 

Цайны модны тос нь эрт үеэс Австраличууд асуудалтай арьсны арчилгаанд хэрэглэж ирсэн гол орц найрлага юм. 14 төрлийн найрлагаас бүрддэг. Тэдгээрийн дундаас Оракль косметикийн мэргэжилтнүүд онцгойлон 4 төрлийн терпинеол хэмээх найрлагыг авч үзсэн. 

Савангийн гол орц найрлага: 

4 төрлийн терпинеол: Асуудалтай арьсыг тайвшруулах өгөх 4 төрлийн терпинеол тос

Салицилын хүчил: Салицилийн хүчил нь үхэжсэн арьсыг цэвэрлэж арьсны нүх сүвэнд хуримтлагдсан илүүдэл тослог, бохирдлыг зөөлөн хайлуулж цэвэрлэж өгдөг бөгөөд асуудалтай арьсны онцгой шийдэл юм 

Глицерин/Серамид : Арьсыг чийгшүүлж өгснөөр нүүрээ угаасны дараа хуурай мэдрэмж төрүүлэхгүйгээр арьсыг чийгтэй толигор байхад тусална 

Давуу тал: 

Салицилын хүчлийг агуулсан учир арьсны үхэжсэн эд эс болон нүх сүв дэх гүний цэвэрлэгээг хийж өгдөг. Мөн цайны модны тосны гол найрлага болох 4 төрлийн терпинеолийг агуулсан учир арьсны асуудлыг илүү үр дүнтэйгээр шийдэхэд тусалдаг. Нүүр угаах хугацаанд арьсыг тайвшруулж өгөх хүчиллэг чанар багатай зөөлөн цэвэрлэгч саван юм. Нарийн хөөсөөр арьсыг гүн цэвэрлэх ба чийгшүүлэх найрлагаараа арьсыг давхар чийгшүүлж өгдөг. Ямар нэгэн хурц үнэргүй өтгөрүүлсэн гелин бүтэцтэй учир жигд сайн хөөсрөх ба идэвхтэй орц найрлагыг агуулсан учир гүний цэвэрлэгээг хийхэд тохиромжтой. Найрлагадаа глицерин болон серемадидыг давхар агуулсан учир нүүрээ угаасны дараа ч чийгшилтэй байна. 

Тохиромжтой арьсны төрөл, байдал: 

Арьсны үхэжсэн эд эс болон, арьсны нүх сүв дэх гүний цэвэрлэгээ шаардлагатай байгаа бүх хүнд

Арьсыг тайвшруулах үйлчилгээ бүхий хүчиллэг чанар багатай саван хэрэгтэй байгаа бүх хүнд Зөөлөн гүний цэвэрлэгээ хэрэгтэй бөгөөд угаасны дараах чийглэг мэдрэмжийг хүссэн бүх хүнд

Хэрэглэх заавар:

1 шатлалтай хурдан цэвэрлэгээ хэрэгтэй үед:

Өглөөдөө эсвэл нүүр будалт хийгээгүй өдөр ашиглахад тохиромжтой. Зөөлөн хөөсөн цэвэрлэгчийг ашиглан арьсны тослог , хөлс болон арьсны бохирдлыг цэвэрлэх бөгөөд угаасны дараа ямар нэгэн таталдах мэдрэмж төрөхгүйгээр сэргэг мэдрэмж төрүүлдэг. Арьс арчилгаа хийхэд арьсыг бэлдэж өгнө.

Хөнгөхөн будалт хийсэн үед:

Нарны тос болон СС , BB крем хүртэл хэрэглэсэн тохиолдолд TerpinacC саванг ашиглан давхар цэвэрлэгээг хийх боломжтой. Арьсан дээр TerpinacC нүүрний саванг 2 помпыг шахан массажлан нүүрний будаг болон , нарны тос бохирдлыг цэвэрлэж өгнө. Бүлээн усаар хөөсрүүлэн угаасны дараа дахин саванг ашиглан цэвэрлэгээг хийнэ. Хөнгөн бөгөөд сэргэг цэвэрлэгээг 1 бүтээгдэхүүн ашиглан хурдан хийх боломжтой.

Бүтэн нүүр будалт хийсэн үед:

Эхний удаагийн цэвэрлэгээг хийсний дараа 2 дахь шатны цэвэрлэгээнд саванг хэрэглэнэ. Цэвэрлэгч ус болон тосыг ашиглан нүүрний будаг, бохирдлоо цэвэрлэсний дараа 2-3 помпыг шахан 2-р шатны цэвэрлэгээг хийнэ. Ингэснээр 1-р шатны цэвэрлэгээнээс үлдсэн нүүрний будаг, бохирдлыг зөөлөн бөгөөд гүнд нь хүртэл цэвэрлэж өгнө. Угаасны дараа таталдах мэдрэмж төрүүлэхгүй учир угаасны дараа шууд арьс арчилгааг хийх боломжтойгоороо давуу талтай.

Төстэй бүтээгдэхүүнүүд

Таны сүүлд үзсэн бүтээгдэхүүнүүд

Хоосон

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл