Одоогоос нүхжилт, нөсөө толбо, үрчлээсийг март
Одоогоос нүхжилт, нөсөө толбо, үрчлээсийг март

2022-06-17 05:11

Oracle эмнэлгийн онцлох үйлчилгээнүүд

Text: Д.Марал

  • 2022-06-07, 11:01  

Солонгос бүсгүйчүүдийн дурлаад буй шилдэг арьс арчилгааны эмчилгээнүүдтэй дэлгэрэнгүй танилцана уу.

Сүүлийн жилүүдэд хүмүүсийн гоо сайхны боловсрол дээшлэхийн хэрээр бьюти салбар өөрөө маш хурдацтай хөгжиж улмаар дэвшилтэт бүтээгдэхүүнүүд, арьсны асуудлууд руу чиглэсэн өндөр үр дүнтэй эмчилгээнүүд болон төрөл бүрийн зориулалттай ухаалаг тоног төхөөрөмжүүд шинээр мэндэлсээр байна. Эдгээр шинэчлэлтүүд нь Монголын зах зээлд цаг алдалгүй нэвтрэхийн зэрэгцээ шинэ гоо сайхны брэндүүд төдийгүй гоо заслын эмнэлгүүд бий болсоор байгаа юм. Тэр дундаас үүд хаалгаа нээгээд гуравхан сар болж байгаа ч үйлчлүүлэгчдийн дунд аль хэдийн нэр хүндээ олж, өндөр үнэлгээ авсан Солонгосын Oracle арьс, гоо заслын эмнэлэг онцгойроод байна. Oracle эмнэлэг нь бүх төрлийн асуудалд тохирсон эмчилгээг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хийж, арьс арчилгааны шинэ стандартыг мэдрүүлэх зорилготой ба Монголд мастер франчайзын тусгай эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа тул одоогоос заавал Солонгос явалгүйгээр эх орондоо баталгаатай үйлчилгээ авах боломжтой боллоо.

Дэлхийд чансаагаараа тэргүүлдэг Oracle арьсны эмнэлгийн мэргэжилтнүүд бүх насны хэрэглэгчдийг хүрэлцэн ирж, үнэгүй арьс оношилгоонд хамрагдаж, өөрт тохирсон бүтээгдэхүүн сонгохын зэрэгцээ сүүлийн үед Солонгос бүсгүйчүүдийн дунд хамгийн эрэлттэй байгаа лазер үйлчилгээнүүдийг хийлгүүлж, арьсны хамгийн түгээмэл асуудлууд болох нөсөө толбо, сэвх, батга, үрчлээс зэргийг арилгаж, мөн эдгээр асуудлуудаас урьдчилан сэргийлэх эмчилгээнүүд хийлгэхийг санал болгож байна.

Толигор, эрүүл арьстай болохын тулд Солонгос бүсгүйчүүд ямар үйлчилгээнүүд хийлгэх дуртай вэ?

“Toning” лазер эмчилгээ

Энэхүү үйлчилгээ нь Солонгост хамгийн түгээмэл хийгддэг аюулгүй бөгөөд өндөр үр дүнтэй эмчилгээ юм. 1064нм урттай гэрлийн долгионоор арьсны өнгөн болон гүн давхаргыг гэмтээхгүйгээр нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр үүсдэг арьсны гүний гэмтлийг нөхөн төлжүүлж, өнгийг нь сэргээж, сэвх болон нөсөө толбыг бүдгэрүүлэх чадвартай. Меланин гэх будагч бодис агуулдаг меланоцит эсийн үйл ажиллагаа хэвийн бус болсноор арьсан дээр нөсөө толбо үүсдэг. Харин “Toning” лазер эмчилгээ нь тэрхүү илүүдэл меланиныг задалж, меланин үүсгэгч эсийн ялгаруулалтыг бууруулан арьсны бүтцийг сэргээж үйлчилдэг юм. Үүгээр ч зогсохгүй нүхжилтийг агшааж, хялгасан үрчлээсийг арилгаж, арьсны өөрийн нөхөн төлжих үйл явцыг эрчимтэй дэмжсэнээр эрүүл, гялалзсан арьсыг бий болгодог. Эмчилгээний хугацаа 10-15 минут үргэлжилдэг тул завгүй амьдралын хэмнэлтэй хүмүүст тохиромжтой билээ.

Previous

Next

  • Эмчилгээний дараа арьсан дээр тав тогтохгүй, мөн нөхөн төлжих хугацаа шаардлагагүй
  • Нөсөөжилтийг арилгаад зогсохгүй арьсыг гүнээс нь нөхөн төлжүүлдэг тул улайлт, эмзэгшилт зэрэг асуудлуудыг давхар арилгана
  • Эмчилгээний дараа шууд нүүрээ усаар угааж, нүүрний будаг хэрэглэж болно
  • “Toning” лазер эмчилгээ нь коллагены нөхөн төлжилтийг дэмждэг тул хялгасан үрчлээс болон нүхжилтэд сайн үр дүн үзүүлнэ
  • Дийлэнх хүмүүс уруулын арьсандаа төдийлөн анхаарал хандуулдаггүйн улмаас уруул орчмын арьс UV туяаны нөлөөгөөр гэмтэж, хүрэн өнгөтэй болдог. Тэгвэл тус эмчилгээ нь уруул орчмын арьсыг цайруулж, хүрэн өнгийг арилгана
  • “Vitamin C” эмчилгээтэй хослуулан хийлгэвэл илүү үр дүнтэй 
  • Эмчилгээний дараа нарнаас хамгаалах тос тогтмол хэрэглэх шаардлагатай

“Vitamin C” бүтээгдэхүүнтэй эмчилгээ

Энэхүү эмчилгээнд хэрэглэдэг Vitamin C нь 90% ацерола жимсний агууламжтай цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм. Арьсыг эмзэглүүлэлгүй өнгийг нь сэргээж, нөхөн төлжилтийг дэмжин, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Хол ойрын богино долгионы улмаас гэмтсэн арьсыг нөхөн төлжүүлж, сэвх болон нөсөө толбыг мэдэгдэхүйц бүдгэрүүлнэ. Үүнийг “Toning” лазер эмчилгээтэй хослуулан хийлгүүлснээр эмчилгээний үр дүн илүү нэмэгдэж, арьс маш хурдан өөгүй, эрүүл, булбарай болно.

  • Тусгай ионжуулалттай төхөөрөмжийн тусламжтайгаар Vitamin C нь арьсанд илүү гүн нэвтэрч үйлчлэх болно
  • Эмчилгээ хийгдэж байх явцад арьсанд таагүй мэдрэмж төрөхгүй
  • Ацерола жимснээс гаргаж авсан Vitamin C нь олон тооны туршилт, судалгааны ард гарсан бүтээгдэхүүн юм. Үүнийг бүх төрлийн арьсанд хэрэглэхэд тохиромжтой бөгөөд арьсыг эмзэгшүүлж, харшил үүсгэхгүй

“Cryo” арьс тайвшруулах эмчилгээ

Уг эмчилгээ нь 0-5 цельсийн хэмтэй хүйтэн төхөөрөмжийн тусламжтайгаар эсийн түвшинд арьсны эластин болон коллагены нөхөн төлжилтийг дэмжиж, арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлж, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг. “Toning” лазер болон “Vitamin C” эмчилгээний дараа арьсыг маш сайн тайвшруулж, чийгшүүлдэг тул хамгийн сүүлд “Cryo” эмчилгээг хийлгэвэл тохиромжтой.

Эдгээр гурван үйлчилгээг нэг дор авах боломжтой бөгөөд үнийн хувьд нийлээд 390,000₮ болно. Орох давтамжийн хувьд 7-10 хоногийн зайтай, 5-10 удаа давтан хийлгэснээр илүү үр дүнд хүрнэ. 

“One thera” лазер эмчилгээ

Тус эмчилгээнд хэт авиагаар дамжуулан арьсны эдийг чангалж, коллаген болон эластины боловсруулалтыг эрчимжүүлэн унжсан арьсыг өргөдөг аппарат ашигладаг билээ. Мэсийн бус аргаар арьсаа унжиж, сулрахаас нь урьдчилан сэргийлэх зорилгоор хийлгэхэд тохиромжтой. “One thera” лазер эмчилгээ нь арьсны өнгөн давхаргад гэмтэл учруулалгүйгээр арьсны гүнд нэвтэрч, нөхөн төлжилтийг дэмжиж, гүнээс нь чангалах үйлчилгээтэй тул нүүрний хэлбэрийг илүү тодотгож өгдгөөрөө давуу талтай.

  • Эмчилгээний хугацаа 15-20 минут үргэлжилнэ. Үйлчлүүлэгч огтхон ч өвдөлт мэдрэхгүй тул мэдээ алдуулах тос ашиглах шаардлагагүй
  • Эмчилгээний давтамж нь тухайн хүний арьсны онцлогоос хамаарна
  • Эмчилгээний дараа тухайн өдөр нүүр бага зэрэг халуун оргих, хөндүүрлэх боломжтой
  • Эмчилгээний дараа арьсанд тав болон улайлт үүсэхгүй тул энгийн амьдралын хэв маягтаа орох боломжтой 


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл