Dr. Oracle албан ёсны борлуулалтын стандартыг шинэчилж байна
Dr. Oracle албан ёсны борлуулалтын стандартыг шинэчилж байна

2021-05-25 16:54

Dr. Oracle төв салбараас Монгол дахь хэрэглэгч нартаа зориулж бүх бүтээгдэхүүний савлагаан дээрээ тусгай наалттай болсон билээ. 

Оригнал бүтээгдэхүүний стикер буюу наалт нь гэрэлд солонгорч харагддаг, тугалган зузаан наалт бөгөөд Солонгос улсад байрлах Төв компаний зөвшөөрлөөр гардаг тусгай хэвлэлээр хийгдсэн болно.

Энэхүү наалт нь бүтээгдэхүүний оригнал байдал болон баталгаат хугацааг баталгаажуулагч болж өгөх ба уг наалт байхгүй бүтээгдэхүүнд Төв салбар, Монгол дахь албан ёсны салбараас чанарын баталгааг гаргах боломжгүй юм.

 

Oracle Cosmetic брэндийг 2006 онд Ро Ён Вүү 40 гаруй арьсны мэргэжилтний хамтаар үүсгэн байгуулсан түүхтэй. Дэлхий даяар 80 гаруй салбар арьсны эмнэлэгтэй Oracle Medical Group нь жилдээ 100,000 гаруй төрлийн арьсны асуудлуудыг шийддэг туршлагаараа Dr. Oracle гоо сайхны бүтээгдэхүүнийг шинэчлэн хөгжүүлсээр байна. Dr. Oracle албан ёсны борлуулалтын стандартыг шинэчилж байна

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл