Oracle Mongolia үйл ажиллагаа явуулаад 2 жилийн ойн дээрээ анхны нийгэм рүү чиглэсэн бичил төслөө хэрэгжүүллээ. Уг төслөөр жендэрийн тэгш байдлын асуудлыг хөндсөн болно.
Юуны түрүүнд хүйс болон жендэрийн ялгаа юу вэ гэдэгтэй танилцая.
Хүйс: Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бие дэх
биологийн ялгаа. Хугацаа өнгөрөхөд
өөрчлөгддөггүй.
Жендэр: Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох
нийгэм, соёлд тулгуурласан ялгаа. Тодорхой
нэг нийгмийн зүгээс эрэгтэй, эмэгтэй
хүмүүст зохистой гэж үзэн тохоосон үүрэг,
зан төлөв, хандлага бөгөөд цаг хугацаа
өнгөрөхийн хэрээр өөрчлөгддөг.
Бидний амьдарч байгаа цаг үеийг тодорхойлж байгаа нийгмийн өнгө төрх тасралтгүй өөрчлөгдөж байна. Харин энэ өөрчлөлт бидний санаа бодол, итгэл үнэмшлийн дагуу өөрчлөгдөх үү, эсрэг өөрчлөгдөх үү гэдэг нь их зөрчил үүсгэдэг.
Тэгвэл дээрх тайлбараас харахад, жендэрийн асуудал зөвхөн бидний хандлагаас хамааралтай, өөрийн амьдралаараа амьдарч байгаа амьтай зүйл юм.
Нийгмийн харилцаанд, өдөр тутамдаа бид янз бүрийн харилцаанд орж байдаг. Гоо сайхны салбар, арьс арчилгаа, хувцас хэрэглэл, амьдралын хэв маяг гэх мэт бүхий л зүйлд хэн ямар харилцаанд орж байгаа нь бидний санаа бодлыг ямар нэг байдлаар төлөвшүүлсээр л байдаг. Хижээл насны эрэгтэй хүн арьс арчилгааны асуудалд санаа зовнидоггүй байх ёстой гэсэн дүрэм, журам хаана ч үгүй. Эмэгтэй хүн үсээ тод будах, шивээс хийлгэх, хамраа цоолсон нь тэр хүний амьдралын замналыг тодорхойлохгүй. Хүн бүр нэг амьдрахдаа хүссэн сонирхдог зүйлээрээ туйлшрах ч эрхтэй. Эрүүл бөгөөд олон янз байдал нийгэмд оршин тогтнох нь урт хугацаандаа тогтвортой хөгжлийг хангадаг билээ.