CERAMA BARRIER
Өвлийн нөхцөлд бүх төрлийн арьсанд хэрэглэх боломжтой ба 2021 оны орц найрлагатай
шинэ энэхүү бүтээгдэхүүн нь арьсны өнгөн давхаргыг нөхөн төлжүүлэх, чийгшил
алдагдлаас сэргийлэх хамгийн зөв орц найрлагатай тос юм.
5 төрлийн церамид + холестрол + чөлөөт тосны хүчил (FFA) агуулсан алтан харьцаатай тос.
Skin barrier (арьсны өнгөн давхарга) нимгэрсэн арьсны шийдэл
Арьсны өнгөн давхаргыг нөхөн төлжүүлэх чийгшүүлэх үйлчилгээтэй арьсны липидтэй
төстэй найрлагатай ба 5 төрлийн церамид агуулсан.
5 төрлийн церамид+ холестрол+ чөлөөт тосны хүчил (FFA) алтан харьцаатай тос.
Нийт 15 төрлийн церамид байдгаас косметик бүтээгдэхүүнд хэрэглэж болох 7 төрлийн
церамид байдаг. Үүн дундаас хамгийн үр дүнтэй гэсэн 5 төрлийн церамидыг сонгож
энэхүү тосыг бүтээсэн.
Cerama barrier гэж юу вэ?
Арьсны эпидермисийн хамгаалалтын хальс болж ажилладаг эвэрлэгийн давхарга нь
кератиноцит ба липидээс тогтдог. 'Липидүүд' нь арьсны өнгөн давхаргын бүтэцийг
бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд арьсыг церамид, холестерол, өөхний
хүчлүүдийн харьцаагаар 50:35:15 харьцаатайгаар хамгаалдаг. Церамид нь липидийн
гол бүрэлдэхүүн хэсэг бөгөөд арьсыг орчны бохирдлоос хамгаалж өнгөн давхаргыг
гэмтэхээс сэргийлнэ.
Церамид хангалтгүй байх үед юу болдог вэ?
Арьсны өнгөн давхаргын үүрэг суларч нимгэрнэ. Энэ нь чийгшлээ хадгалах чадваргүй
болгож арьсыг хуурайшуулна.
5 төрлийн церамид нь дараах үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:
Арьс тайвшруулах
Чийгшил ууршихаас сэргийлэх
Арьсны өнгөн давхаргыг бэхжүүлэх
Арьсыг хамгаалах
Арьсанд тэжээл өгнө
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой